МАБ БОДЛОГО

Сүүлд шинэчилсэн огноо:
2023 оны 02-р сарын 14

Мэдээллийн аюулгүй байдлыг олон улсын стандартын түвшинд хэрэгжүүлж хэрэглэгчийн мэдээллийн хөрөнгө түүний нууцлал халдашгүй байдал, бүрэн бүтэн, хүртээмжтэй байдлыг ханган техник технологийн дэвшлийг ашиглан тасралтгүй сайжруулж хууль эрхзүйг дээдлэн ажиллана.

МАБ-н бодлогыг хэрэгжүүлэхэд дараах үндсэн зорилтыг удирдлага болгон ажиллана. Үүнд:
- Харилцагчид үзүүлж буй уламжлалт болон дижитал санхүүгийн үйлчилгээндээ Мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажиллана.
- Харилцагч болон технологийн түншүүд, гуравдагч байгууллагатай хамтарч ажиллахдаа мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн болон хүртээмжтэй байдлыг хангаж ажиллана.
- Өгөгдөл, мэдээлэл, оюуны өмч, хувь хүний мэдээллүүд нь байгууллагын үнэ цэнэ агуулсан хөрөнгөд тооцогдох бөгөөд зөвшөөрөлгүй нэвтрэлт, өөрчлөлт болон устах, эвдрэх, алдагдах зэрэг болзошгүй эрсдэлээс хамгаалагдсан байна.
- Мэдээллийн аюулгүй байдлын тогтолцоог тасралтгүй сайжруулна.
- Мэдээлэл болон мэдээллийн систем, байгууллагын компьютер технологийн сүлжээ нь байгууллагын бусад биет эд хөрөнгийн нэгэн адил байгууллагын өмч бөгөөд хамгаалагдаж, бүртгэгдсэн  байна. 
- Мэдээлэл, мэдээллийн систем  нь нууцлалтай байна. Эдгээр нь нууцын зэрэглэлээр ангилагдах бөгөөд эрх олгогдоогүй этгээдэд хаалттай, хандах боломжгүй байна.
- Мэдээлэл, мэдээллийн хөрөнгө бүрэн бүтэн байж, мэдээллийг дамжуулах, боловсруулах, хадгалах үеийн бүх өөрчлөлт нь хянагддаг байна. 
- Мэдээлэл хүртээмжтэй байна. Мэдээлэл, мэдээллийн системд хандах эрх бүхий этгээдэд нээлттэй байж  цаг алдалгүй хандах, ашиглах боломжтой байна.
- Байгууллагын мэдээллийн систем, сүлжээний дэд бүтцэд нэвтэрч буй бүх хэрэглэгч, гуравдагч этгээдүүдэд хандах эрх олгогдож, сүлжээнд адилтган танигддаг байна. Компанийн сүлжээний дэд бүтцэд хандах эрх нь хяналтад байна.