ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

Сүүлд шинэчилсэн огноо:
2018 оны 07-р сарын 20

ЗЭЭЛИЙН ГЭРЭЭ

20.. оны ...-р сарын ...-ны өдөр Улаанбаатар хот


Энэхүү Зээлийн гэрээ (цаашид “Гэрээ” гэх)-г нэг талаас ЗЭЭЛ ЭМ ЭН ПЛАТФОРМ ББСБ ХХК (Регистрийн дугаар: 5624711, цаашид “Зээлдүүлэгч” гэх), нөгөө талаас Монгол Улсын иргэн {fullname} (Регистрийн дугаар: {registerNumber}, цаашид “Зээлдэгч” гэх) нар (цаашид хамтад нь “талууд”, тус тусад нь “тал” гэх) нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг үндэслэн дараах нөхцөлөөр харилцан тохиролцож, байгуулав.

Нэг. Гэрээний зорилго

1.1. Энэхүү гэрээгээр талуудын хооронд үүсэх зээлийн харилцааг зохицуулна.
1.2. Энэхүү гэрээгээр зохицуулагдаагүй харилцаа нь Авах цэсний үйлчилгээний нөхцөлөөр зохицуулагдах бөгөөд тус үйлчилгээний нөхцөл нь энэхүү гэрээний салшгүй хэсэг байна.

Хоёр. Зээлийн үндсэн нөхцөл, хугацаа

2.1. Зээлдүүлэгч нь {amount} төгрөгийг дараах нөхцөлөөр Зээлдэгчид шилжүүлнэ. 
2.1.1. Зээлийн хүү: 1 сарын {rate}%;
2.1.2. Зээлийн хугацаа: {month} сар
2.2. Харилцагч нь дараах нөхцөлийг бүрэн хангасан тохиолдолд зээлийн эргэн төлөлтөө 1 удаад 1 сарын хугацаагаар сунгаж болно. Үүнд: 
2.2.1. Зээл эм эн платформ дээрх эргэн төлөлтийн хуваарийнхаа дагуу өмнөх сарын (эсхүл саруудын) үндсэн төлбөр болон хүүгээ бүрэн төлсөн;
2.2.2. Энэхүү гэрээний дагуу үйлчилгээний хураамжаа бүрэн төлсөн;
2.2.3. Сунгалтын гэрээний үйлчилгээний хураамжийг бүрэн төлсөн;
2.2.4. Авах цэсний үйлчилгээний нөхцөлд заасны дагуу сунгалтын товч идвэхтэй байх хугацаанд хүсэлт гаргасан
2.3. Энэ зүйлд заасны дагуу зээлийн гэрээг сунгах тохиолдолд энэхүү гэрээнд заасан зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүү өөрчлөгдөхгүй.
2.4. Зээлдүүлэгч нь Зээлдэгчийн Зээл эм эн платформ дахь хэтэвч рүү зээлийг шилжүүлнэ.

Гурав. Зээлийн эргэн төлөлт

3.1. Зээлдэгч нь Авах цэсний үйлчилгээний нөхцөлд заасан журмын дагуу зээлийн эргэн төлөлтөө хийнэ.
3.2. Зээлдэгч нь Зээл эм эн платформ дээрх эргэн төлөлтийн хуваарийнхаа дагуу зээлээ төлнө.
3.3. Зээлдэгч нь энэхүү гэрээнд заасан хугацаанаас нь өмнө зээлээ эргэн төлж болох бөгөөд энэ тохиолдолд зээлийн хүү нь ашигласан хугацаагаар тооцогдоно.
3.4. Зээлдэгч нь зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд түүний шилжүүлсэн дүнгээс үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар хасалт хийн, зээлийн эргэн төлөлтийг тооцно.

Дөрөв. Үйлчилгээн шимтгэл, татвар хураамж

4.1. Зээлдэгч нь Зээл эм эн платформыг ашиглан зээлийн үйлчилгээ авч буйтай холбоотойгоор зээлийн үнийн дүнгийн 0,5%-ийн үйлчилгээний шимтгэл төлнө.
4.2. Талууд нь энэхүү гэрээний дагуу олж буй орлогоо үнэн зөвөөр мэдээлж, зохих татвараа шударгаар төлнө. Талууд нь тус тусдаа татвар төлөлтөө хариуцна.

Тав. Хариуцлага

5.1. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөх хугацаа хэтрүүлсэн бол хоног тутамд үндсэн хүүгийн 20% (хорин хувь)-тай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлнө.
5.2. Гэрээний аль нэг тал нь гэрээний үүргээ шударгаар, зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас гэрээний нөгөө тал болон бусад этгээд учирсан хохирлыг бүрэн хариуцна.
5.3. Зээлдэгч нь зээлээ эргэн төлөх хугацаа сунжруулах эсхүл зээлээ огт төлөхгүй байх зорилгоор худал тайлбар гаргасан, хуурч мэхлэх, төөрөгдүүлэх аливаа оролдлого хийсэн тохиодолд энэхүү гэрээ болон холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээхээс гадна үндсэн зээлийн 30%-тай тэнцэх торгууль төлнө.

Зургаа. Бусад

6.1. Энэхүү гэрээний харилцаатай холбоотой асуудлаар талуудын хооронд маргаан үүсвэл талууд харилцан зөвшилцөж, эвийн журмаар асуудлыг шийдвэрлэхийг зорино. Хэрэв эвийн журмаар шийдвэрлэж чадахгүйд хүрсэн тохиолдолд Монгол Улсын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Үндэсний болон олон улсын арбитраар шийдвэрлүүлнэ.
6.2. Эрх, үүрэг шилжүүлэх. Талууд нь энэхүү гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ нөгөө талынхаа бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглоно.
6.3. Зээлийн гэрээний бүрдэл. Зээл эм эн платформ дээрх Авах цэсний үйлчилгээний нөхцөл, эргэн төлөлтийн хуваарь болон сунгалт нь энэхүү гэрээний салшгүй хэсэг байна.
6.4. Талууд нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлснээр дуусгавар болно.



ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:

Зээлдүүлэгч: "Зээл Эм Эн Платформ" ББСБ ХХК
Гүйцэтгэх захирал: П.Эрдэнэбаатар

Зээлдэгч: {fullname}